МАХН-ынхан мянгатын зохион байгуулалтанд шилжиж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 03

Н.Энхбаяр хэдэн сарын турш хэрүүл тэмцэл хийж явсаар МАХН-аа Дээд шүүхэд бүртгүүлсний  дараачаас  шинэ зохион байгуулалтаар намаа удирдаж эхлэх гэж байгаа ажээ. Аймаг, дүүрэгт  “Мянгат”, сум, хороонд “Зуут” гэсэн бүтэц байгуулж, Удирдах  зөвлөл нь тэдгээрийг зангидаж ажиллах юм гэнэ. Одоогоор зөвхөн Сонгинохайрхан дүүрэг гэхэд нэг “мянгат” байгуулах хэмжээний гишүүдтэй болоод байгаа бололтой. Дүүргийн хороодод “Зуут” нь зохион байгуулагдмагц мянгатууд нь бий болох юм байна. Тус намынхан ийнхүү шинэ зохион байгуулалтаа улам бэхжүүлэхээр хөдөө орон нутгийг зорьжээ.

Х.Тулга   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top