Энэ намрын үр тарианы болц, ургац муугүй байгаа гэнэ. Гэхдээ сарын дундуур сэрүүсч нойтон цас орох мэдээтэй байгаа. Тариа налж, хүндрэл учирч болзошгүй гээд тариаланчид тун завгүй сурагтай. Ерөнхий сайд Сү.Батболд ирэх долоо хоногийн даваа гаргаас эхлэн Сэлэнгэ, Төв аймагт ажиллаж, тариа хураалтын ажилтай танилцахаар болжээ. Тэрээр Сэлэнгийн Сайхан, Баянгол, Мандал, Төв аймгийн Сүмбэр сумын тариаланчидтай уулзана. Судалгаагаар улсын хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг хангах боломжтой юм байна.
Х.Тулга
Сэтгэгдэл ( 0 )