Сонгууль ойртож улс төрийн том, жижиг намууд болон улс төрчид, улс төр сонирхогчдын аль аль нь хөдөлгөөнд орж эхэллээ. Хамтарсан гэх Засгийн газарт орж ажиллаж буй Ардчилсан нам “Монгол хүн 2020” хөтөлбөрөө иргэдээр хэлэлцүүлээд дуусч байгаа гэнэ. Ардын нам ч “Ард түмнээ сонсох аян”-аа өндөрлөх дөхөж байгаа бололтой. Энэ хоёр том намыг яаж хөдлөхөөс улс төрийн амьдрал, улс орны ирээдүй шалтгаална хэмээн хүмүүс гярхай нь аргагүй ажиглаж байна. Ардчилсан намаас ирэх сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр 130 гаруй хүн саналаа ирүүлжээ. Тус намаас УИХ-ын гишүүнд ийнхүү горилогсод нь 50 сая төгрөгийн босго бүхий “татвар” нэртэй хандивыг намдаа тушааж байна. Одоогоор албан ёсны бүртгэлд орж, сонгуульд “сойгдох” хүсэлтээ илэрхийлсэн хүмүүсийн зарим нь 50 сая төгрөгийнхөө тал хувийг, зарим нь гуравны нэгийг намдаа өгөөд байгаа ажээ. Өөрөөр хэлбэл тус нам ийнхүү УИХ-д сонгогдохыг хүсэгчдээсээ нийтдээ ойролцоогоор 2 тэрбум гаруй төгрөг цуглуулж аваад байна.
Х.Тулга
Сэтгэгдэл ( 0 )