Данзангийн Нямсүрэн
Д.Нямсүрэн 1949 онд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төржээ. 1963 онд Багшийн сургууль төгссөн. Баянтүмэн, Эрээнцавын төмөр замын өртөөнд олон жил ажиллажбайлаа. 1991 он МЗЭ-ийн шагнал. 1999 онд Д. Нацагдоржийн шагнал хүртжээ. Тэр "Хаврын урсгал" 1988, "Сэтгэлийн байгаль" 1990, "Алагхан талаасаа" 2002 зэрэг ном бүтээжээ.
Амитаба
Яаж би, Амитаба шиг хөлөө цэцгэн өлзийгөөр завилах вэ?
Яаж би, Амитаба шиг чамайгаа бурханы тигд бүтээх вэ?
Яаж би, Амитаба шиг хүйсний нууцыг хуруугаараа томьёолох вэ?
Яаж би, Амитаба шиг хүүхний бэлхүүсийг алтан харганаар үйслэх вэ?
Яаж би, Амитаба шиг газрын гүн дэх үндэсний үзүүр рүү залбирах вэ?
Яаж би, Амитаба шиг есөн эрдэнийн чулуугаар чамайг чимэх вэ?
Яаж би, Амитаба шиг уснаас гарсан бүсгүйг эрэг дээр суугаараар бодох вэ?
Яаж би, Амитаба шиг шувуу исгэрэх, нохой хуцах, бүсгүй янаглах мөн чанас нэгийг ойлгох вэ?
Яаж би, Амитаба шиг модны навчис унахыг зүүдээ гэж санах вэ?
Яаж би, Амитаба шиг морь зогсоогоороо унтахыг далайн татралт гэх вэ?
Яаж би, Амитаба шиг эхийн умайд хөврөл явагдахыг далайн түлхэлт гэх вэ?
Яаж би, Амитаба шиг нэгэн сайхан аялгуу, нэгэн биеэрээ болох вэ?
Яаж би, Амитаба шиг үүдний цоорхойгоор тусах наран лугаа цайрах вэ?
Яаж би, Амитаба шиг үүлний сиймхийгээр шагайх саран мэт бултайх вэ?
Яаж би, Амитаба шиг нисээд явчсан шувуу адил анир алдрах вэ?
Яаж би, Амитаба шиг өөрийнхөө үсний ойчих чимээг сонсох вэ?
Яаж би, Амитаба шиг үүлс бүр.хэж мөс хучсан ч сая сая жилд үлдэх вэ?
Яаж би, Амитаба шиг үхэл гэгч амьдаас илүү агуулагатайг мэдрэх вэ?
Яаж би, Амитаба шиг дэнгийн гол руу эрвээхэй үйхэд жишимгүй байх вэ?
Яаж би, Амитаба шигдэргэдээн ээжгүй болоход уйлахгүй суух вэ?
Яаж би, Амитаба шиг нэг цэцэг, нэг зөгийг хөнөөдгийг мэдэх
Яаж би, Амитаба шиг нэг шүлэг нэг шүлгийг үрдэгийг ойлгох
Яаж би, Амитаба шиг оргүй хоосон алсад буй ертөнц гэдгийг таних
Яаж би, Амитаба шиг орон цаг, өөрийгөө үгүйг ухаарах...
Үйлийн үр
Шаргал өвс халиурах толгодын энгэрээр
Шарга янзагатай олон зээр бэлчмүй
Шарга янзагатай олон зээрийн дээгүүр
Шар нүдтэй нэвсгэр элээ эргэлдмүй
Ойролцоохон нэг зээрийн сэг үзэгдэнэ
Ойролцоохон нэг цатгалан чоно явна
Цуутын цагаан талд оонууд цутлаж
Цусан эврээ өвдтел мөргөлдөх сонсогдоно
Огторгуйд сэмжин цагаан үүл нүүсээр л
Орчлонд юу ч болоогүй ээ, юу ч болоогүй
Шаргал өвс халиурах талын уудмаар
Цавьдар морьтой нэгэн хүн шогшуулна
Цавьдар морьтой гандмал хүний мөрөнд
Шар модон ака буу доёгононо
Цавьдар морины хондлойд нэг юм тэгнэжээ
Цатгалан өнөох саарал чоно ажгуу
Цуутын цагаэн талд өлөгчингүүд цуглаад
Цусан өшөө нэхэн улих сонсогдоно
Орой дээгүүр сэмжин цагаан үүл хөвсеөр л
Орчлонд юу ч болооогүй ... юу ч болоогүй ээ
Оройн шингэн нарны доогуур нэг хүн
Олон гөрөес хөөж бургас руу орно
Оройн нарны улаан туяатай чөлөөг өгсөөд
Олон гөрөөснүүд хүнгүй гарч ирлээ
Ойролцоох модонд нэгэн хэрээ сууна
Одоо энэ гурван зуу дахь нь гэж тоолно
Цулбуураа эрчсэн нэг цавьдар морь
Цуутын цагаан талд үүрсэн сонсогдоно
Огторгуйд сэмжин цагаан үүл нүүсээр л
Орчлонд юу ч болоогүй ээ...юу ч болоогүй
Сэтгэгдэл ( 0 )