Шанхай хотын хээнцэр мушгирсан хэлбэр дүрстэй Шанхай Тауэр (Shanghai Tower) нь 632 метрийн өндөрт сүндэрлэх болно. Өндөр хэмнэлттэй, ирээдүйг бэлгэдэх барилга нь гадна болон дотор фасадтай бөгөөд дотроо өндөрт байрлах есөн цэцэрлэгт ногоон байгууламж, борооны усыг дахин боловсруулах систем, хэд хэдэн салхин трубинтай байх юм. Төлөвлөлтийн дагуу "Шанхай Тауэр"-ийг " Цзин Мао Тауэр" (Jin Mao Tower) болон "Дэлхийн Санхүүгийн Төв" (World Finance Center)-тэй нэгтгэснээр Хятадын хамгийн өндөр барилгатай дүүрэг болгох ажээ. "Шанхай Тауэр" нь дээр дээрээсээ давхарласан есөн цилиндр бүхий барилга байгууламж бөгөөд мөн дотор талын фасадаар хүрээлэгдсэн байх юм. Гурвалжин фасад нь есөн цэцэрлэгт хүрээлэнг байрлуулах орчин зайг бий болгож, барилгыг бүхэлд нь ороох хэлбэрээр баригдах ажээ.
Байгууламжийн мушгиа гадаад хэлбэр дүрс, түүний бүтэц зохион байгуулалт нь салхины даралтыг 24 хувь бууруулах, барилгын материал болон барилгын өртөг зардлыг хэмнэх үүднээс нарийвчлан боловсруулагдсан ажээ. Мөн мушгиа хэлбэртэй хаалтууд нь борооны усыг халаалтын систем болон агаар цэвэршүүлэхэд зориулан цуглуулж, хаалтын доор байрлах салхин трубинд ашиглагдах юм. Гадна дотор фасадны хооронд байрлах ногоон байгууламж нь барилгын дулааны бүсийг бий болгож, барилга доторх агаарыг цэвэршүүлэх үүрэгтэй ажээ.
Сэтгэгдэл ( 0 )