Барилгачдын баяр жил бүрийн намрын энэ өдрүүдэд болдог уламжлалтай. Өнөө жилийн баяр даруухан болж өнгөрч байна. Нэг талаар шинээр баригдсан орон сууцны нэг метр квадратынх нь үнэ 1,8 сая хүртэл өсчихсөн болохоор иргэд маань сэтгэл дундуурхан байгаа. Дотоодын барилгачид Хятад, Солонгос, Японы хөрөнгө оруулалттай компаниудын шахаанаас бүрэн гарч чадаагүй, барилгын материалын үйлдвэрлэл эрэлт хэрэгцээ хангахгүй байгаа нь ийнхүү үнэ өсөх олон шалтаг, шалтгааны нэг болсон гэнэ. Гэхдээ ирэх оноос барилгын материалын үйлдвэрлэл эрс өснө гэж байна. Монголын барилгын холбооныхон үүнд ихээхэн итгэлтэй байна. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн санхүүжилт, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслүүдээр үүнийг шийдэх боломжтой болж байгаа ажээ. Орон сууцны нэг метр квадратын үнийг 2012 оноос эхлэн 700-800 төгрөг болгох юм байна. Мөн зээлийн хүү буурч 4-6 хувьтай, хугацаа нь 30-40 жилээр үргэлжилнэ. Ингэхийн тулд барилгын материалын үйлдвэрлэлийг дотооддоо улам нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан айл өрхүүд ирэх оноос “Хүний хөгжил сан”-гаас олгох 1 сая төгрөгөө орон сууцны зээл рүү хийж болохоор болж байна. Ийнхүү энэ жилийн барилгачдын баяр маань бас нэгэн баяртай мэдээгээр өндөрлөж байгаа гэнэ ээ.
Х.Тулга
Сэтгэгдэл ( 0 )