Батга яагаад үүсдэг вэ?
• Батга гарах үндсэн шалтгаан гоо сайхны чанаргүй бүтээгдэхүүн хэрэглэх. Нүүр цэвэрлэгч, чийгшүүлэгч тос, будаг, энгэсэгийн найрлагад нүх бөглөрүүлэх хольц байдаг.
• Элдэв төрлийн витамин хэтрүүлэн хэрэглэх нь батга үүсгэхэд нөлөөлдөг.
• Цайраар дутмаг хоол хүнс хэрэглэвэл батга үүсдэг.
• Цайр нь далайн байцаа, өргөст хэмх, мөөг, наранцэцгийн үрэнд элбэг байдаг.
• Батганы эсрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь батганы жинхэнэ эх үүсвэрийг арилгаж чаддаггүй.
Батгатай яаж тэмцэх вэ?
• Юуны өмнө дотор гэдсээ цэвэрлэ. Өглөө бүр буцалсан ус ууж занш. Хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнийг эрхэмлэвэл тустай.
• Тослог арьстай хүмүүс нүүрээ сүүн шингэнээр цэвэрлэж тэжээлийн тос түрхэж, крем тавьж болохгүй.
• Өөх тос, халуун ногоотой хоол хүнс хэрэглэхгүй байх нь чухал.
• Архи тамхи ихээр хэрэглэхээс зайлсхийх. Тамхи татдаг хүний нүүрэнд батга шавдаг.
• Хүзүүний ороолт, алчуур амны хаалтанд наалдсан нян арьсаар тархаж батгыг улам сэдрээдэг.
• Батганы нянгийн эсрэг эмчилгээг хийлгэ. Учир нь батганы хэлбэр олон янз тул шинжилгээ өгч өөрт тохирсон эмчилгээг хийх хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 0 )