Хосуудын харьцаа хэрхэн өөрчлөгддөг вэ?

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 04

Шохоорхол, дурлал, хайр ялгаатайг надаар хэлүүлэлтгүй та бүхэн мэдэж байгаа билээ. Тэгвэл хосуудийн амьдрал ч гэсэн цаг хугацаааны эрхээр өөрчлөгддөг байна. Ингээд хосуудийн хамтын амьдрал хэрхэн өөрчлөгддөгийг хүлээн сонирхоно уу.

Болзох явц:
Зургаан долоо хоног. Би чамд хайртай үнэхээр хайртай.
Зургаан сар: Хайртай байлгүй яахав.
Зургаан жил:  Бурхан минь. Чамд хайргүй байсан юм.

Утас дуугарахад:
Зургаан долоо хоног: Хонгор минь яръя гэж байна.
Зургаан сар : Яръя гэнэ.
Зургаан жил : Утсаа аваарай

Болгоомжлох:
Зургаан долоо хоног: Миний хайр зүгээр үү? Хайр нь дахиж чамаар ийм юм хийлгэхгүй ээ.
Зургаан сар: Болгоомжтой л доо, дахиж битгий ийм юм хийгээрэй.
Зургаан жил: Битгий гэж хэлээд байхад ойлгоогүй юм уу? Хаашаа юм.

Аялалын төлөвлөгөө:
Зургаан долоо хоног: Венад хоёр долоо хонох уу? Чи хаашаа явмаар байна?
Зургаан сар: Онгоцоор нисэх юм уу?
Зургаан жил : Аялал аа! Гэртээ сайхан амръя л даа?

Бэлэг:
Зургаан долоо хоног: Миний хайртад энэ бөгж таалагдана байхаа.
Зургаан сар : Нэг зураг авлаа. Том өрөөндөө өлгөх үү? яах уу?
Зургаан жил : Май мөнгө. Хэрэгтэй юмаа аваарай.

Ажлаасаа ирээд:
Зургаан долоо хоног: Хайраа би ирлээ
Зургаан сар: Ирлээ
Зургаан жил: Ээж нь өнөөдөр ямар хоол хийсэн бол

Хоол:
Зургаан долоо хоног: Ийм амттай хоол идэж байгаагүй юм байна
Зургаан сар: Орой ямар хоол хийх гэж байгаа юм
Зургаан жил: Нэмүүлье
 
Шинэ хувцас:
Зургаан долоо хоног: Бурхан минь, сахиусан тэнгэрээс үзэсгэлэнтэй харагдаж байна.
Зургаан сар : Дахиад шинэ хувцас авсан юм уу???
Зургаан жил : Хэдээр авсан юм?

Зурагт:
Зургаан долоо хоног: Хайрт минь өнөө орой хоёулаа юу үзэх үү?
Зургаан сар : Энэ ёстой гоё кино.
Зургаан жил : Хөгшин нь спортын суваг үзлээ. Дургүйцэхгүй бол түрүүлээд унтаж байхгүй юу даа. Би жоохон зурагт үзэж байгаад унтана.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top