Үе үеийн хотын мэрийг бодвол Г.Мөнхбаяр нийслэл хотоо харьцангуй сайн мэддэг. Хотын захиргаанд бүхий л албан тушаалыг эзэгнэхэн суусан болохоор энэ эрхэм хотынхоо талаар бүхнийг мэддэг, чаддаг, сэтгэдэг сайн дарга. Бүхнийг мэддэг, чаддаг, сэтгэдэг дарга маань ганц л дуутай гэнэ. Тэрээр эв найрамдлыг өөрийн зорилго болгодог учир найранд ч, наадамд ч, хувь хувьсгалдаа “Найрсаг байгаасай” дууг байнга л дуулдаг.
Ганц дуугаа мээр маань Банзрагчаас илүү дуулдаг юм билээ. Хэдэн дуу сурчихвал хэдэн нийтийн дуучид минь хоолгүй болох нь ээ.
Т.Энгүүн
Сэтгэгдэл ( 0 )