Та өөрийн дотоод бодлоороо амьдралаа өөрчилж чадна гэвэл итгэх үү? Бид бүхэн хорвоод нэг л хуулийн тусламжтайгаар амьдардаг. Тэр бол татах хүчны хууль юм. Өөрөөр хэлбэл хүн бодол санаандаа төсөөлж байгаа зүйлээ өөртөө татдаг. Энэ нь энгийнээр тайлбарлахад яг л соронзон гэж хэлж болно.
Хамгийн чухал нь хүн юу төсөөлж байгаагаа сайн бодож ухаан санаандаа шингээх хэрэгтэй. Хүний бодол хэлбэлзэлтэй байдгийг бид мэддэггүй тиймээс бодлыг хэмжиж болдог аж. Нэг зүйлийг ургуулан дахин дахин бодсоноор хэлбэлзэл ялгарч эргээд цаг хугацааны хувьд өөр, өөр ч ямар нэгэн байдлаар биелэлээ олдог гэнэ.
Гэвч хамгийн гол нь хүмүүс дандаа битгий биелээсээ гэсэн зүйлээ боддог учраас өнөөгийн нийгэм ядуурал, хоол хүнсний хомсдол, өвчин зовлон гээд олон сөрөг зүйл гарч ирдэг байна. Хүн бүр бодол санаагаа өөдрөг, түүнийгээ жолоодож чадвал гайхамшгийг ч бүтээх боломжтой. Тэгэхээр битгий биелээсэй гэсэн зүйл дээрээ биш хүсэл мөрөөдөл дээрээ төвлөрөх хэрэгтэй.
Эерэг бодолтой байвал сайхан хүмүүс, сайхан үйл явдлыг л өөртөө татаж чаддаг. Үндсэндээ таны амьдрал таны толгойд болж байгаа зүйлийн бодит биелэл юм. Орчин үеийн шинжлэх ухаан эерэг бодлууд сөрөг бодлоос илүү хүчтэй байдгийг баталсан. Мөн судлаачдын үзсэнээр бидний толгойд өдөрт 60 мянган бодол эргэлддэг гэнэ. Та үүнийг удирдаж бодол санаагаа цэгцэлж сурвал хүсэл мөрөөдлийнхөө оргилыг харах магадлал өндөр байдаг.
Сайхан өдөр өнгөрч баячууд баяжсаар ядуус ядуурсаар эдгээр хүмүүс үргэлж бодож сэтгэж байгаа зүйлийнхээ хүчээр ийм байдалд хүрдэг аж. Тиймээс та яг одооноос эхлэн өөдрөг сэтгэн эргэн тойрондоо байгаа зүйлээ сайнаар харж эхлээрэй. Байхгүй ч гэсэн мэдэр. Тэгвэл хорвоо танаас эгшиглэж байгаа аялгуунд хариулна. Хүссэн хүсээгүй ч бодол мэдрэмжээрээ төвлөрсөн зүйлээ татна. Монголчуудын ярьдгаар “Мөрөөдөхөд мөнгө төлөх биш” гэдэг лугаа өөрийн мөрөөдлөөр амьдралаа өөрчлөх хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 0 )