М.Ичинноров америк нөхрөөсөө салж таван гадаад хэлтэй монгол залуутай дэр нэгтгэхээр болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 05

Хүний эрхийн хуульч, өмгөөлөгч М.Ичинноров иргэний хөдөлгөөнийхөнтэй нэгдэн улс  төрд зүтгэж байх үедээ Америк нөхөртэй, гадны тагнуул гэх мэт үгсийг нэлээдгүй сонсдог байв.  Энэ нь түүнд нэгийг бодуулсан нь лавтай.  Энэ үед түүний ганц хүүгийн эцэг Америк эр  эх орондоо томоохон компанийн өндөр албан тушаалаа хашин Монголд ирэх сонирхолгүй болсон бөгөөд бие нь холдсон хосуудын сэтгэл нь хүртэл холдсон. 
    М.Ичинноров  хөгшин Америк эрээс салж, үүнийгээ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлан тунхагласан цаг саяхан.  Түүний эрх чөлөөт амьдрал үндсэндээ нэг их удаан үргэлжилсэнгүй. Өөрийнхөө амьдарч байсан байрыг түрээслүүлээд  М.Ичинноров  Гантүшиг хэмээх нас, бие хаа, үе чацуу  шинэхэн амрагтайгаа дэр нэгтгээд байна.   Гантүшиг нь  Герман, франц, Англид ажиллаж, амьдарч байсан таван гадаад хэлтэй, соёлтой, өмнө нь амьдрал зохиож яваагүй “цагаахан” нэгэн. ”MCS”-д програм хангамжийн хэлтсийн захирал хийж байсан энэ эрхэм өнөөдөр мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг.
    Өнөөдөр хосууд  орсон ч гарсан ч цугтаа явж, халуухан хайрандаа эрхлэн жаргаж, умбаж явна.   Амьдралаа нэгтгэсэн тэд ажлаа мөн нэгтгэхээр хамтран  чамгүй олон бизнест хамтран хүчин зүтгэж байгаа юм. 

А.Аюурзана

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
baagii(202.72.245.194) 2013 оны 11 сарын 30

dohiin shinjilgeeg oron dayar albadan hiilgeh heregtei heden ch hvn tsaana ni bga yum bikee ..

0  |  0
Top