Н.Номтойбаяр Даланжаргалан суманд хүүхдийн цэцэрлэг барьж өгөв

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 05

 

МАК-ын Н.Номтойбаяр намынхаа нөхдийг Бээжинд аялуулав, бөхчүүдэд зуу, зуун саяар нь бэлэг түгээв, хөдөөгийн сонгогч иргэдэд мөнгө тараав...Энэ мэт мөнгө урссан мэдээлэл Н.Номтойбаяргүйгээр цацагдахаа бараг болив. Улсад хамгийн шилдэг татвар төлөгчөөр түүний удирдсан “МАК” групп шалгарсан. “Мак” буюу “Монголын алт” групп мөнгөөр бялхаж, ажил ч урагштай байгаа нь энэ биз. Тэд хичээлийн шинэ жилийн нээлтэнд зориулан өнгөрөгч ням гаригт Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 120 хүүхдийн иж бүрэн тохижилттой цэцэрлэгийн  нээлтийг хийжээ. Эднийх бүх санхүүжилтийг нь гарган барьж өгсөн гэнэ. Тус сумын хүүхдүүд 1953 онд цэргийн анги байрлаж байсан хуучин муу барилгад хүмүүжиж байжээ. Цагийн эрхээр хуучирсан уг байр нь хүйтэн, ус бороо гоождог гээд зовлон их дагуулж байв. Тэгвэл одоо тэд шинэхэн тохилог байртай боллоо. Уг цэцэрлэгийг “Номт ирээдүй” хэмээн нэрлэжээ.    

Х.Тулга  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top