Максийн Д.Ганбаатарын гарын хоолыг гэрийнхэн нь жилдээ ганц иддэг

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 05

Хүлээн авалтан дээр анх мисс Т.Уянгалянхуаг харж дурлаад, өдөр бүр болзоонд урьж, шоудаж явсаар өөрийн болгосон Максийн Д. Ганбаатар ядаргаа тайлах шалгарсан аргатай нэгэн. Есүгэн, Энгүүн хэмээх хоёр охин нь түүнийг ажлаасаа ядраад ирэхэд нь өвөр өөд асаж, хамтдаа тоглож байгаад л аавынхаа ядаргааг тайлдаг гэсэн. Хоёр охин нь ээжээсээ илүүтэй аавдаа эрхэлдэг болохоор аав нь тэднийгээ хошуу дэвсэж ирээд л эрхлүүлдэг ажээ. Эхнэрээ ч мөн хүүхдүүдээсээ дутахааргүй эрхлүүлдэг юм билээ. Миний хайр, хань, Honey гэж мисс эхнэрээ дуудаж брэндээр үсний үзүүрээс нь хөлийн хуруу хүртэл нь чимдгээс үзвэл энэ эрийн хичнээн хаялгатай гэдэг нь мэдрэгдэнэ. Харин мань эр ганц л дутагдалтай нь хоол хийх дээр маруухан аж. Тиймээс жилдээ ганц удаа буюу шинэ жилийн үдэш гэрийнхэндээ загас шарж өгдөг байна. Анх эхнэртэйгээ танилцаад удаагүй байхдаа мах чанаж өгч байгаад буудуулж бөөн болж байсан болохоор нэг их хоол хийгээд байдаггүй ажээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top