Дэлхийд хосгүй олдворуудыг цагдаагийн хамгаалалтын дор “Хархорум” музейд аваачив

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 05

Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойн арга хэмжээ бүтэн жилийн турш үргэлжилж байна. Монгол туургатаны баяр наадмууд саяхан болж өнгөрлөө. Удахгүй Монгол бөхийг Гиннесийн номд оруулах их барилдаан болно. Мөн түүхт ойн хүрээнд манай археологчид ч их зүйл хийжээ. Шинэ, ховор олдворуудыг олж илрүүлэх, судлах, дэлхий нийтэд сурталчилах ажлууд шил дараалсаар байна. Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярын ээж нь музейд олон жил ажилласан болоод тэр үү, сайд өөрөө түүх, соёлын үнэт зүйлсийн талаар санаа тавьдаг бололтой. Тэрээр саяхан археологийн хүрээлэнгийнхэнтэй уулзаж санал бодлыг нь сонсов. Булган аймгийн нутгаас манай эрдэмтэн судлаачид нэн ховор олдворуудыг олсоор байгаа ажээ. Судлаач Очир, Энхтөр нарын хамгийн сүүлд олсон зүйлс нь шинэ нээлт хэмээн тэд ярьж байна. Булган аймгийн Баяннуур сумын нутгаас МЭӨ 6-8 дугаар зуун буюу Түрэг улсын үеийн язгууртны бунхан олсныг өчигдөр цагдаагийн хүч нэмэгдүүлсэн хамгаалалтын дор Өвөрхангай аймаг дахь “Хархорум” музейд аваачжээ. Мөн Түрэгийн үеийн 18 алтан зоос нь одоо 48 болж буй аж. Бусад 270 гаруй олдворыг ч судалгааны ажлын эргэлтэнд оруулсан гэнэ. Эдгээрээс хамгийн сонирхол татсан олдвор нь 80 см өндөр морьтой баатрын баримал юм байна. Ийнхүү дэлхийд хосгүй олдворуудаар Хүннү гүрний түүхт ойг угтаж байгаа ажээ.

Х.Тулга

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top