Аав, хүүгийн гараар дамжиж буй “Домгийн өглөө”

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 06

Аав, хүүгийн гараар дамжиж буй “Домгийн өглөө”
Богино хэмжээний уран сайхны киногоороо олны танил болоод байгаа найруулагч Б.Чингүүн “Домгийн өглөө” хэмээх  түүхэн богино хэмжээний кино хийж байгаа талаар бид өмнө нь мэдээллэж байсан билээ.  МУГЖ дуучин Т.Ариунаагийн “Домгийн өглөө” дууг дүрсжүүлж буй энэхүү төсөл нийт гурван сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд тус бүтээлийн нийт үргэлжлэх хугацаа 25 минут юм байна.  Клипэд   МУГЖ Т.Ариунаа, жүжигчин Н.Ялалт, Л.Нурбулан нар дүр бүтээж байгаа юм. Энэхүү киноны зураг авалтыг Өмнөговь аймагт болон хуучин циркт хийсэн. Анх “Домгийн өглөө”-г дүрсжүүлэх хүсэлтийг МУГЖ Т.Ариунаа гаргасан бөгөөд  найруулагч Б.Чингүүн дууг сонсоод түүхэн кино хийхээр шийдсэн ажээ.
МУГЖ дуучин Т.Ариунаагийн “Домгийн өглөө” дууны аяыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав зохиосон бол шүлгийг Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар бичжээ. Аав хүү хоёрын гараар дамжиж байгаа бүтээл энэ сарын 15-нд нээлтээ хийх гэнэ.
Найруулагч Б.Чингүүний хувьд анх удаа МУГЖ дуучин Т.Ариунаатай хамтран ажиллаж байгаа бөгөөд дуучин маань өөрөө киноны продюсерээр ажиллахын зэрэгцээ гол дүрд нь тоглож байгаа юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top