Г.Занданшатар фитнессчин болов

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 06

УИХ-ын гишүүд бие хаагаа засах, чийрэгжүүлэх, нүүрний гоо сайхнаа тордох гээд ажил ихтэй байдаг ажээ. Бас дээр нь болсон болоогүй хууль батлалцаж, өндөр цалин хангамж эдлэнэ. Магадгүй тэд энэ ертөнцийн хамгийн завгүй хүмүүс байх аа. Гадаад харилцааны сайд Г.Зандшатар цөмийн хог хаягдлыг Монголдоо булшлах агуулга бүхий нэгэн хачирхалтай нот бичигт гарын үсгээ зурчихсан гэж байгаа. Чухам юун дээр мутраа үлдээж буйгаа бодох завгүй байв уу, эсвэл мэдсэн ч мэдээгүй царайлж үлдэх гэсэн үү бүү мэд. Ямарч байсан ийм хэл аманд орчихоод байна. Тэрээр мөн угийн завгүй хүн тул сүүлийн үед гэрийнхээ ойролцоо байдаг фитнесс клубт очиж, чөлөөт дасгал хийдэг болжээ. Х.Баттулга сайд өглөө бүр гүйлтээр хичээллэдэг бол тэр ийнхүү орой болгон финессчин хийгээд сууж байх бололтой. Түүнийг дуурайгаад Ц.Сэдванчиг гишүүн ч бас фитнессээр хичээллэж байгаа гэнэ.

Х.Тулга

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top