105-ийнханд 2,6 сая нэгж өглөө

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 06

Байгалийн гамшиг, аюул ослын үед иргэдийг хамгаалан  амь биеэ хайрлалгүй зүтгэдэг бүлэг бол Шуурхай бүлэг 105 билээ.  Техникийн холбогдолтой осол  хаана л гарсан байна газар дээр нь шуурхай ажиллаж хүний амь насыг авардаг эдгээр аврагчдын ажиллах нөхцөл, онцлогийг хүндэтгэн үндэсний оператор “Жи-Мобайл” компанийнхан 2,6 сая төгрөгийн сунгалтын картыг үнэгүй өгсөн байна. 
Он гарсаар аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 158 удаагийн дуудлагаар амжилттай ажилласан 105-ийнхан энэхүү бэлгийг  өөрсдийнх нь хийж буй ажлыг хүндэтгэн үзэж байгаагийн нэг илрэл хэмээн аврагчид үзэж, үндэсний оператор “Жи-Мобайл” компанийн хамт олонд баярлаж талархаж байгаагаа илэрхийллээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top