Анхны цас Өвөрхангай аймагт орлоо

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 06

Өнгөрсөн шөнөөс эхлэн Өвөрхангай аймгийн  Арвайхээр хотод орсон цас одоо ч гэсэн үргэлжлэн орж байна.  Том ширхэгтэй  малгайлан орж буй энэхүү нойтон цас  Өвөрхангай аймгийн Хужирт суманд өнөөдөр өглөөнөөс цас орсон байна.  Ус цаг уурын хүрээлэнгээс  өнөөдөр Арвайхээрт  7 хэм дулаан, бороотой гэж мэдээллэсэн ч ийнхүү анхны цас хаяллаа. 
Өнөөдөр төвийн бүсийн нутгаар үүлшиж ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүртэл цочир хүйтэрнэ хэмээн ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top