Хүн худалдсан Г. Баярмаад зургаан жилийн ял оноолоо

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 06

Хил дамнуулан нутаг нэгтнээ худалдсан гэх Г. Баярмаад холбогдох хэргийг өнөөдөр нийслэлийн шүүх хэлэлцлээ. Шүүгдэгч Г. Баярмаад анхан шатны шүүхээс оноосон 11 жилийн хорих ял оноож байсан. Харин өнөөдөр 10.00 цагаас Нийслэлийн шүүх хэргийг хэлэлцээд хөнгөрүүлж зургаан жил болголоо. Тэрбээр Өвөрмонголын өөртөө засах орны Шилийнгол аймагт дөрвөн эмэгтэйг 4 мянган юанаар худалдсан байна. Түүний энэхүү хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113.2 буюу ашиг олох зорилгоор бусдыг хил дамнуулан биеийг нь үнэлүүлсэн гэх зүйл ангиар буруутгасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top