Ноён Д.Ганбаатар хүүтэй болж хөл нь газар хүрэхгүй баяртай явна. Түүний үзэсгэлэнт эхнэр Уянгалянхуа өнгөрсөн баасан гаригт хөөрхөн хүү төрүүлж өгсөн байна. Тэд хоёр охиноо эрэгтэй дүүтэй болгож ийнхүү анхныхаа нуган үрийн зулайг үнэрлэлээ. Мисс бүсгүй маань монгол эмч нарын хяналтанд эх орондоо амаржжээ. Эх хүүхдийн бие сайн байгаад гэр бүлээс нь гадна хамт олон нь их баярлаж байгаа гэнэ. Уянгалянхуа ажилчидтайгаа эелдэг харьцдаг болохоор ажилчид нь ч их ам сайтай явдаг гэнэ шүү.
Б.Эрдэнэ.
Сэтгэгдэл ( 0 )