Өнөөдрөөс эхлэн хэрэглээний халуун усыг хязгаарлана

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 07

Засварын ажилтай холбоотой хэрэглээний халуун ус  хэсэгчилэн хааж байгаа билээ. Өнөөдрөөс эхэлж аравдугаар хорооллын орон сууцны халуун усыг  хоёр хоногийн хугацаатай хязгаарлах юм байна.  Наймдугаар сарын 25-ны өдрөөс  "Сэргэлт", "Хайрхан", "Автобус-1", "Атар өргөө", "Дулааны сүлжээ" ХК, Хараагүйчүүдийн үйлдвэр, 19-р хорооллын орон сууцууд, ЦШСГ, Хан-Уул дүүргийн Тамгын газар, “Гутал "," Таван-Эрдэнэ", "Монгол гар хивс", "АПУ" ХХК болон Хан-Уул дүүргийн үйлдвэр албан газрууд, УИД, ОХУ-ын ЭСЯ, Нийслэл даатгал орчмын болон 40, 50 мянгатын бүх орон сууцны халуун усыг хязгаарлаж засвар хийсэн ажээ.  Засвар шинэчлэлийн ажлыг ирэх аравдугаар сард бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top