Улаанбаатарт үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 10-12 градус дулаан байна.
Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. Төвийн нутгаар үүлшинэ. Зарим нутгаар хур тунадас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байна. Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч Хэнтийн нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн цочир хүйтэрнэ, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна. Говийн нутгаар үүлшинэ. Зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө бүх нутгаар 10-15 градус дулаан байна. |
Сэтгэгдэл ( 0 )