Жилд дунджаар 600 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 36 хүүхэд нас бардаг байна. Тиймээс энэ тоог бууруулах зорилгоор Эрүүл мэндийн яам, Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс “Өнөөдрийн зөв үйлдэл-Ирээдүйн эрүүл хэвшил” уриатай зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх кампанит ажлыг эхлэн гурван сарын хугацаатай орон даяар эхлүүллээ. Энэхүү кампанит ажлын гол зорилго нь зам тээврийн өндөр эрсдэлтэй бүлэг болох ялангуяа бага насны хүүхдүүдэд аюулгүй замын хөдөлгөөнт оролцох, зам хөндлөн гарах зөв замд хэвшүүлэхэд чиглэж байгаа аж.
Дашрамд дурдахад явган зорчигчдын 2.5 хувь нь зам тээврийн осолд өртдөг бол тэдгээрийн 76 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байдаг бөгөөд эрэгтэйчүүдийн зам тээврийн осол гэмтэлд эзлэх хувь нь эмэгтэйчүүдтэй харьцуулахад 18 хувиар их байна гэсэн судалгаа гарчээ.
Түүнчлэн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийн талаар жолооч нарын дунд судалгаа явуулахад нийт хамрагдсан жолооч нарын 71.7 хувь нь дунд, 13 хувь нь муу гэсэн үнэлгээ авсан байна. Уг судалгаанд оролцсон замын цагдаа нарын асуумжаар нийт ослын 61 хувийг жолооч нарын буруутай үйлдэл эзэлсэн бол үлдсэн 34 хувь нь явган зорчигчийн буруугаас болсон гэдэг дүгнэлт гарсан байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )