Хүн худалдаалсан М.Баярмаагийн ялыг хөнгөрүүллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 07

Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж  анхан шатны шүүхээс  11 жилийн  ял аваад байсан  М.Баярмаа өөрийн үйлдсэн гэмт хэрэгт нь оноосон ял хүндэдсэн гэж үзэн давж заалдах шатны шүүхэд хандсан билээ. Өчигдөр хаалттай болсон шүүх хуралд өмгөөлөгчөөр Даваасүрэн Сайнгэрэл нар,  шүүгчээр Алтанцэцэг  улсын прокуророор Хишигжаргал нарын хүмүүс  оролцлоо. М.Баярмаад эрүүгийн хуулийн 113-2,3,  124-2 –ийн дагуу зургаан жил 8 сар хорих ял оноосон байна.  Тодруулбал хүний наймаа хийсэн гэгдээд буй  М.Баярмаа нь бага насны хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй учраас ялыг хөнгөлсөн ажээ.
М.Баярмаа нь  ӨМӨЗО шилийн гол аймагт өндөр цалинтай ажил хийлгэх нэрийдлээр  дөрвөн бүсгүйг хил дамнуулан Хятад иргэдэд тус бүр нь дөрвөн  мянган юаниар худалдаалж биеийг нь үнэлүүлсэн хэрэгт холбогдон шүүхээс ялын тогтоол уншуулсан нэгэн юм.

 А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top