Манайх паприйшиг түлдэг /by Gump/

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 07

Сая нэг муу дураак яааваа. Гадамжинд шаал танихгүй дураак барьж авснаа чам шиг хөдөөний хөөсөн мантуунуудаас болж хот маань муухай болжээн гэж авдаг гэнээ. Хуцжаагаа шүү,  хотод орж ирээд арав гаруй жил болоод шаал хотын хүн болчоод байхад. За тэр ч яаху. Саяхнаас энэ улс төрч, дарга марга хүмүүс дандаа гэр хорооллынхон утаа гаргаж байна, газраа зарж байр бариулахгүй байна гэж ярьдаг болж. Утаа гаргахгүй гээд хөлдөж үххүү дээ. Чадкуу за гээд хэлчмээр санагдаад байдаг болж. Бас байранд орохыг хүсэлгүй яахав дээ. Хамгийн ихээр хүсэж байгаа шүү дээ. Ямар сайндаа “Нэг насаар гэр хороололд байснаас Нэг өдөр байранд байсан нь дээр” гэж цаад гудамжинд чинь дуулж байна шүү дээ. Энд гэр хороололд байгаа бидний зовлонг дулаан байранд байгаа дарга нар ойлгох уу даа.
Хэрвээ би байранд амьдарвал. Хамгийн түрүүнд халуун усанд орно. Бүүр шүршүүрт нь өдөржин зогсоно. Үгүй ээ, өдөржин биш 2 өдөр зогсоно. Баннаа усаар дүүргэж байгаад хэвтэнэ. Тэхдээ биеэ хаана ч хүргэхгүй зөвхөн усан дээр хөвөөл аан. Хичнээн удаа за сайхан гэртээ харьж усанд орий гэх байранд амьдрагчдын үгийг сонсож атаархах мөртөө гэртээ харьж шаралхсандаа алчуур норгож байгаад цээжээ арчаад хэвтдэг байв аа. Байранд амьдарч гэрээсээ гаралгүй хоёр хоног усанд хэвтээд намилзсан зөөлхөн арьстай амьтан байдгаараа цонхийгоод гарч ирвэл сүртэй шүү дээ.
Хэрвээ би байранд орвол. Хэд хоног орцныхоо үүдэнд зогсоно. Хүн амьтан ирэх, найзууд гэрээ заагаач гэхээр хотын төв рүү гүйж очиж нэг орцны үүдэнд зогсож байгаад уулзах тийм сайхан хэрэг биш шүү дээ. Эртүүд нэг муу жижүүр бүр яах гээд энүүгээр эргэлдээд байгаан. Таануус тэр бункерээсээ хог могоо түүгээл болоом биш үү давраад байгаарай гэж авжээсэн. Таньдаг хүн амьтны дэргэд тэгсэн бол яанаа. Өөрөө байранд орчихвол ёстой найз нөхдөө ирэхэд орцны жижүүрээ загнаад аан. Надад загнуулах ч хэн байхав тэхдээ орцны жижүүртээ нэг шил архи авж өгөөд 4 удаа хүний дэргэд загнана шүү гэж мэгээд тохироо хийнэ шүү дээ. Тэхдээ орцныхоо үүдэнд... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top