Н.Даваагийн бие муудаж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 07

“Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Н.Давааг  цагдан хорих хугацааг 30 хонгоор сунгах шийдвэрийг Баянзүрх дүүргийн шүүхээс гаргаад удаагүй байгаа билээ. Энэ үеэр түүний биеийн байдал  тааруу байгааг харгалзан үзэж   эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхийг зөвшөөрсөн юм.  Тиймээс  Шастины нэрэмжит III эмнэлэгт шинжилгээ өгч байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.  Түүнийг энэ энэ сарын нэгнээс эхлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэсэн мэдээл тарсан ч ор үндэсгүй гэнэ.  Түүний эхнэр: “Уг нь есдүгээр сарын 1-нээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр болсон . Одоо хүртэл шийдвэр алга. Бичиг цаасаа нааш цааш зөөх ажил нь дуусахгүй байгаа юм байлгүй. Бие нь өдрөөс өдөрт муудаж байна” гэж мэдэгдлээ.

  А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top