МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ
Шаардлага хүргүүлэх тухай
Орхон голын хөндий нь Их Монгол Улсын гал голомт нутаг төдийгүй дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн байгалийн үзэсгэлэнт цогцолбор газар юм.
Харамсалтай нь Орхон голын сав газарт 50 гаруй аж ахуйн нэгж алт олборлож байгаагийн улмаас Орхон гол маш ихээр бохирдож, усаар биш улаан шороогоор урсаж, хүн бүү хэл мал ундаалах аргагүй болжээ. Энэхүү байгаль дэлхий, эх нутгаа сүйтгэсэн бусармаг үйл ажиллагаа нь Монгол Улсын Засгийн газар монгол хүний амьдрах орчин, байгаль дэлхий, нутаг усыг хамгаалах хуулийг хэрэгжүүлэх өөрийн үндсэн үүргээ биелүүлэхгүй байгаатай шууд холбоотой гэж Иргэний Зориг- Ногоон нам үзэж байна. Иймд УИХ-аас баталсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг нэн даруй хэрэгжүүлж, байгаль сүйтгэж, гол усыг бохирдуулсан хууль бус үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй хатуу хариуцлага тооцохыг Монгол Улсын Засгийн газраас шаардаж байна.
Сэтгэгдэл ( 0 )