Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 144 дүгээр захирамж, дүүргийн Засаг даргын 2009 оны 308 дугаар захирамжийн биелэлтийг хангах, Хүүхэд хамгаалал аяны хүрээнд хамтарсан багийн гишүүдийн чадавхийг бэхжүүлэх, мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Дэлхийн зөн” ОУБ, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв хамтран 09 дүгээр сарын 06,07-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтад Сүхбаатар дүүргийн 13-18 дугаар хороодын хамтарсан багийн гишүүд, нийгмийн ажилтнууд, хэсгийн ахлагч, байцаагч нар болон сургуулийн нийгмийн ажилтнууд хамрагдсан бөгөөд тус сургалтын хөтөлбөрт, кейс дээр ажиллах практик арга, туршлага, эко зураглал багтсан багтсан байна.
Сэтгэгдэл ( 0 )