Сүүлийн үед хэн хүний анхаарлыг татах болсон асуудлын нэг бол биеэ үнэлэгчид. Богино банзал, өндөр өсгийтөөр гоёж, нүд амаа эрээн мяраан болтол нь оодож будсан охид хүүхнүүд баар ресторан, зочид буудлын үүд хавиар эргэлдэж, шөнийн “ажил”-даа гарсан байхтай бишгүй л таарч байлаа. Гэхдээ энэ дүр төрх хэдийнэ ард хоцорчээ. Орчин цагийн боловсон янхнууд одоо тэгж хүйтэнд чичирч, харанхуй шөнө харайж явахаа больж. Бүр амьдралаа аргацаах гэж зүтгэж буй ядарсан эмэгтэйчүүдээр тэднийг төсөөлөх ч хэрэггүй болжээ. Өмссөн зүүснээрээ хэнд ч гологдохооргүй дэгжин охид бүсгүйчүүд үнэтэй ресторан, дээд зэрэглэлийн зочид буудалд тухлан өөрсдийгөө “үнэлж” явна. Биеэ үнэлэгчдийн дунд оюутан сурагчдаас эхлээд эмч, багш, гэх мэт дээд боловсролтой, боломжийн ажил төрөлтэй хүүхнүүд ч багтсан байдгийг албан ёсны судалгаанаас харж болохоор. Мэдээж хэрэг, тэдний дунд тодорхой хэмжээний зэрэглэл байгаа бөгөөд үнэ өртөг нь ч үүнээс хамаарах юм.
Доод зэрэглэлд багтах биеэ үнэлэгчдийн хувьд, ихэнх нь их дээд сургуулийн оюутан юм уу ар гэрээ тэжээх гэсэн ганц бие хүүхнүүд байх нь бий. 20-40 мянган төгрөгөөр биеэ үнэлж буй тэдний “зогсоол” нь их сургуулийн үүд, оюутны дотуур байр, диско клуб, театр гэх мэт газрууд. Харин дунд зэрэглэлийн биеэ үнэлэгчид арай өөр өө. Зочид буудалд тухлан, үнэтэй ресторанд үйлчлүүлэх маягаар клиентүүдээ олдог гэх эдгээр хүүхнүүд 50-100 ам.долларын “үнэтэй” аж. За, тэгээд энэ жишгээр хөвөрсөн биеэ үнэлэгчдийн эгнээг тэргүүлж буй хүүхнүүд нь бусдаасаа бүр “тасарчихсан”... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )