Саяхан Маш нууц сонинд АН-ын доторхи тусгай бүлэг болох “Алтан гадас” фракцийнхан АНУ-д очиж нууц хуралдаан хийсэн тухай мэдээлжээ. Уг фракц гэгчид УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Ч.Сайханбилэг, Х.Тэмүүжин, Кёкүшюзан Д.Батбаяр нарын сэм хуйвалддаг сэжигтэй нөхөд багтдаг аж.
Тус сонинд мэдээлснээр эд бол МАН-тай Хамтарсан Засгийн газар байгуулж тохироо хийх, цаашлаад нууцаар хуйвалдах үүд хаалгыг нээж өгсөн “буянтай” нөхөд. Нууц хуралдаанаа Монголд хийхээр ямар нэг байдлаар энэ нь ил болдог учраас тэд ээлжит хуралдаанаа АНУ-д хийсэн байна.
Уг нууц хуралдааны үр дүнд “ирэх сонгуулиар АН ялсан ч бай, ялагдсан ч бай МАН-тай үргэлжлүүлж засаг барих нь зүйтэй, ингэвэл хариуцлагаас мултрах боломжтой гэсэн тохироонд тэд хүрчээ. Түүнчлэн “Урт нэртэй” хуулийг цуцлуулахын төлөө санал нэгдсэн байна. Учир нь тэдний халаасанд хэд хэдэн томоохон ордын лиценз орсон сураг дуулдана.
Дээр нь “Алтан гадас”-ынхан ашигт малтмалын орд газар бүхий 8 аймгийг өөрийн болгох асуудлыг авч хэлэлцжээ. Цаашлаад байгаль орчныг хамгаалах тал дээр тууштай зогсч байгаа АН-ын гишүүдийг улс төрөөс шахан зайлуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн аж.
Эх сурвалж: “Хөх толбо”
Сэтгэгдэл ( 0 )