Монгол Улсын Засгийн Газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Монгол-Германы Гүүр ТББ, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлыг зохион байгуулах үндэсний хорооноос 2011 оны 09 сарын 13-14-ны өдрүүдэд Чингис хаан зочид буудалд өндөр хөгжилтэй орнуудад суралцагсад, төгсөгчдөд зориулсан Хөдөлмөрийн Яармаг- 2011 –г “Хөгжлийн гарц - Хөдөлмөр эрхлэлт” сэдвийн дор зохион байгуулж байна.
Тус арга хэмжээний гол зорилго нь Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн хөгжил, чиг хандлага, байгууллагуудын хүний нөөцийн эрэлт хэрэгцээг тодорхойлох, ажил олгогч байгууллагуудыг сурталчлах, нөгөө талаас өндөр хөгжилтэй оронд төгсөгчдийг ажлын байраар хангахад оршино.
Энэхүү Хөдөлмөрийн Яармагт бизнесийн салбарт амжилттай ажиллаж буй нэр хүндтэй дотоод, гадаадын нийт гуч гаруй ажил олгогч байгууллагууд оролцож байгаа бөгөөд урьдчилсан байдлаар 500 гаруй дунд болон дээд түвшний ажлын байруудыг санал болгохоор байна.
Өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуулиудад суралцагсад, төгсөгчид энэхүү “Хөдөлмөрийн бирж”-д оролцсоноор өөрийн мэдлэг чадвар, давуу талаа ажил олгогчид таниулан, ирээдүйн ажлын байраа олох боломжтой юм.
Сэтгэгдэл ( 0 )