Улаанбаатарт 11 хэм дулаан байна

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 08
2011 оны 09 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн өмнөд хэсгээр үүлэрхэг. Говь болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 5-10 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 10-12 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт  0 градус, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
 

2011 оны 09-р сарын 9-нөөс 09-р сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

11-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун болон төвийн нутгаар хур тунадас орно. Салхи 12-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 9-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Хугацааны эцсээр сэрүүснэ.    

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top