“Discover Mongolia-2011” олон улсын чуулга уулзалтыг ес дэх жилдээ Монголд зохион байгуулж байна.
Өнөөдөр эхэлж, хоёр хоногийн турш үргэлжлэх уг чуулганд 1000 гаруй зочид, төлөөлөгчид оролцон компанийхаа үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах юм. Швейцарийн “UBS” банк, “Credit Suisse”, LSE оролцохоос гадна 90 гаруй компани уул уурхайн дэвшилтэт технологио сурталчилан таниулахаар болжээ. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр Тавантолгойн тендерт оролцогч компаниуд ч хүрэлцэн ирэх бололтой.
2011 чуулга уулзалтын нээлтийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, "Discover Mongolia"-2011” чуулга уулзалтыг зохион байгуулах хорооны дарга П.Очирбат нээх юм. Мөн өдрийн хуралдаанд “Ньюком” группын Ерөнхий захирал Б.Болд, "Эрдэнэс МГЛ"-ийн захирал Б.Энэбиш, Монголиан Майнинг Корпорацийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл нарын нэр бүхий эрхмүүд илтгэлээ тавьж, хэлэлцүүлэх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )