РС тоглоомын газар цогцос хадгалж байжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 08

Сүхбаатар дүүргийн III хороо буюу МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн баруун талд байрлах PC тоглоомын газарт, өнөөдөр үүрээр буун гарчээ. Одоо хэргийн газарт дүүргийн цагдаагийн хэлтэс, УМБГ-ын 10 гаруй шинжээч ажиллаж, хэргийн газрыг хамгаалалтад авч, гадны хүн оруулахгүй байна. Хэрэг болсон газрын ойр амьдардаг хүмүүс: "Үүрээр буун дуу гарсан бөгөөд  PC-нд тоглож байсан хүүхдүүд биенийгээ буудсан юм шиг байсан. Цагдаа нар шаваад байгааг бодоход ноцтой хэрэг байх шүү" гэж мэдээллээ. 

Дөнгөж сая хэргийн газраас Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн ажилчид шарилыг гаргажээ. Шарилыг хэргийн газраас гаргах үед цогцос нэлээд удсан байдалтай, өмхийрч, эвгүй үнэртэй болсон байсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top