Жил бүрийн намар олон улсын залуу лидерүүдэд тусгайлсан хөтөлбөрөөр танилцах аялал зохион байгуулдаг АНУ-ын Эйзэнхауэрийн тэтгэлэгт энэ жил Монгол улсаас АЭХ-ны тэргүүн Ц.Оюунгэрэл шалгаран оролцохоор боллоо. Энэ удаагийн олон улсын багийг Зүүн Хойт Азиас бүрдүүлж байгаа бөгөөд Хятадаас 7, Тайванаас 3, Японоос 4, Өмнөд Солонгосоос 3, Монголоос нэг хүн хамрагдаж байгаа аж. Хятадын Глобаллинк Чайна компанийн захирал, Хятадын Коммунист Намын дээд сургуулийн дэд захирал, Тайванийн Ситибанкны дарга, Японы Тоёота Моторс компанийн ерөнхий менежер, Солонгосын Хонг Юун хуулийн компанийн үүсгэн байгуулагч зэрэг 45 хүртэлх насны азийн лидерүүд энэ удаагийн зүүн хойт азийн багийг бүрдүүлж байна.
Эйзенхауэрийн тэтгэлэг нь төрийн бус байгууллага бөгөөд удирдах зөвлөлийн даргаар нь АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан генерал Колин Пауэл ажилладаг ажээ. Эйзенхауерийн тэтгэлэгт улс төр, бизнес, урлаг, боловсрол болон нийгмийн аль ч салбарын... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )