“Улаанбаатар түншлэл” олон улсын намрын үзэсгэлэн яармаг үүдээ нээлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 09

Монгол Улсад Худалдааны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой, Засгийн Газраас 2011 оныг Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Жил, МҮХАҮТ-аас “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” - ийг үргэлжлүүлэн зарласны хүрээнд байгаль орчинд ээлтэй, үр ашигтай, ажлыг байрыг нэмэгдүүлэх, экспортын болон импортыг орлох экспортлох боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, зах зээлийн эрэлт хэрэгцээг хангагч бүх шатны үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч, олон улсын стандартад нийцсэн импортын бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч байгууллага аж ахуйн нэгж, үйлдвэрлэл эрхлэгч, бизнесийг дэмжигч, хамтран ажилладаг нийт байгууллагуудын хүрээнд “Улаанбаатар түншлэл 2011” Олон улсын 15 дахь удаагийн үзэсгэлэн яармагийг 2011 оны 9 дүгээр сарын 9-13-ны өдрүүдэд Мишээл Экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулах гэж байна

Энэ удаагийн үзэсгэлэн яармагт Монголын 60 гаруй аж ахуй нэгж, гадаадын улс орнуудаас нилээд идэвхитэй оролцож байна. Тухайлбал:  ОХУ-ын Эрхүү, БНПУ  болон Тайвань гэх мэт гадаадын 20-иод компани байгууллага тус тус оролцож байна

Үзэсгэлэнгийн албан ёсны нээлт 9 дүгээр сарын 09-ны 15.00 цагт болох бөгөөд тус үзэсгэлэнг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дарга С. Дэмбэрэл нээнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top