Тал хээр нутгийн минь чимэг болсон аргаль, угалз баар, рестораны чимэг болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 09

Уулын ард урт хар хүн нас барж урианхай, монголгүй шуугилдана гэсэн таавар бий. Үүнтэй зүйрлэхүйц нэгэн эмгэнэлт явдал өнгөрөгч наймдугаар сарын 19-нд Хэнтий аймгийн Баян-Өндөр сумаас “Лут чулуу” компани орох замд болсныг нүдээр үзсэн манай аяллын багийнхан, толгойг нь тасдаж авсан аргальтай таараад багагүй цочирдсон. Харахаас ч нүд дальдирмаар аргалийн талаар  Амьтны эрх хамгаалах холбооны тэргүүн С.Дамдинсүрэн “Махыг нь ашиглах гэсэн анчид ингэж хаямааргүй юм. Тусгай анчид зөвхөн толгой эврийг нь ашиглах зорилгоор буудаж  агнасан байх магадлалтай. Энэ бол гадаадын тусгай зориулалтын  трофи анчид байх. Монгол хүн арай ч ингэж ан хийхгүй” гэж хэлсэн. Тус суманд 100 гаруй аргаль, угалз байдаг. Энд тэндгүй тэсэлгээ болдог ч энэ  газраас тэд дайжаагүйд нутгийн иргэд олзуурхдаг аж. Мөн өнгөрөгч сарын сүүлээр Төв аймгийн Өндөр-Ширээт хэмээх газар мөн ийм үйл явдал гарсныг нутгийн иргэн мэдээлсэн байна. БОЯ-ны мэргэжилтэн н.Цогтсайханаас эдгээр аргалийн талаар тодруулахад... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top