NBA-ийн “Орландо мэжик” багийн төвийн тоглогч Дуайт Ховард гэгч нөхөр Монголд иржээ. Энэ нь спортын хүрээнийхэнд түүнтэй нүүр учирснаа ярих завшаантай явдал болж болох. Харин Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд сагсчин залуу дээр давхиж очоод гудамжны найз нөхөд шиг хүзүү сээрээрээ тэврэлдэн сүйд болж, бөмбөг бэлгэнд аваад баярласан гэж жигтэйхэн байх юм. Алдартай ч бай, үгүй ч бай тэр тамирчин Монгол Улсад хөл тавиад Ерөнхий сайдад бараалхсан бол өөр хэрэг л дээ. Гэтэл манай Ерөнхий сайд өөрөө гүйгээд очдог нь дэндүү жижгэрч байгаа юм биш үү. Бид Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайд нарыг “Төрийн гурван өндөрлөг” хэмээн өргөмжилдөг. Гэтэл тэр өндөрлөг дээр нь гадаадын дурын нэг тамирчин “гараад” байх учиргүй баймаар. Жижиг орны Ерөнхий сайд аа гэж.
Эх сурвалж: Өөр мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )