Хөтлөгч Ш.Ёолк хүнд үгүй гэж хэлж чаддаггүй

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 10

Он солигдох мөчид төрсөн хүүдээ Баянхонгор аймгийн нэгэн гэр бүл Ёолк гэж нэр өгсөн байна.  Өнөөдөр Ш.Ёолкыг танихгүй хүн үгүй. Арга ч үгүй биз. Та бидний үзэх дуртай “Агшин” нэвтрүүлгийг  20 жилийн турш хөтөлж байгаа энэ эрхэм олон талын авьяастай. Харин хоёр зүйлд л маруухан  ажээ. Үүний нэг нь  вальс бүжиглэх, нөгөө нь нэрэлхүү зангаасаа болж хүнд үгүй гэж хэлж чаддаггүй зан. Түүний энэ сул талыг ойр тойрныхон нь хааяа нэг буруугаар урвуулан ашигладаг гэнэ.  Тэрээр өөрийн сул талаа, “нэгэнт сурсан зан, одоо яая гэхэв дээ” гэж хэнэг ч үгүй хэлээд  ойр орчмын хүмүүүстээ инээд хөөр бэлэглэж явдаг зуршилтай ажээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top