Монголчууд хэзээнээс бүсгүй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэлцдэг. Хосоор амьдрах хорвоогийн жамыг дагаж ар Монголын дууч бүсгүй С.Сэрчмаа өвөр Монголын тэрбумтан Баяртай ханилж хоёр Монголыг холбох гүүр болсон амьдрал эхлүүлсэн ч цуутай хурим шигээ төд удалгүй дуулиан шуугиантай салцгаасан. Монголын нэртэй дуучдаас авахуулаад олны танил хүмүүс цугларсан хуриман дээрээ дуучин бүсгүй маань “ Би хоёр бурхантай. Христ Баяр хоёр бол миний бурхан. Би зөвхөн энэ хорвоо дээр энэ хоёртоо л итгэдэг, шүтдэг” гэсэн утгатай үг хэлж байсан ч төд удалгүй хоёр биенийхээ муу муухайг гайхан салцгаасан билээ. Салсан эр эм хоёрын гээнд нь ч бий, гоонд нь ч бий гэдэг болохоор аль алинд нь “но” байсан байлгүй. Юутай ч охиноо хөтлөөд төрхөмдөө ирсэн дуучин бүсгүй маань дахин амрагийн романс үүсгэж буй гэнэ. Түүний шинэхэн амрагаар Монголын шилдэг сагсан бөмбөгчдийн нэг, спортынхныхоо дунд “атаман” хочтой нэгэн тамирчин залуу тодроод байгаа сурагтай. Хосуудын урьдын амьдралд төстэй зүйл нэлээдгүй байдаг аж. Тухайлбал тэдний аль алиных нь өмнөх эхнэр нөхрүүд Өвөрмонголын бизнесийн салбарт нөлөө бүхий хүмүүс байснаас гадна тэд одоо тус бүрдээ нэг нэг хүүхэдтэй. Ийнхүү зовлон жаргалын угшил нэгтэй нь тэднийг ойртуулсан бололтой. Дуучин тамирчин хоёр дууны дахилт шиг хоёр дахь хайрыг ямар ч байсан эхлүүллээ. Амьдралын олон нугачаанд бүдэрч нэг үзсэн ч ахиад алдахгүй гэсэн сэтгэлээр хоёр дахь хайртайгаа учирсан Сэрчмаадаа аз жаргал хүсье .
О.Сайнтуяа
Сэтгэгдэл ( 0 )