Цэргийн Таван толгойд пүрэв гарагт үзүүлэх сургууль болжээ. Үүнд Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсон байна. Энэ нь Монгол Улс, ОХУ-ын зэвсэгт хүчний хамтарсан хээрийн сургууль аж. Олон улсын терроризмтой тэмцэх ажиллагаа явуулах “Сэлэнгэ-2011” хээрийн сургуулийн ажиллагаа их буун дуу нүргэлж, дарийн утаа энд тэндгүй манарснаар эхэлжээ. Хилийн бүсэд мансууруулах бодис хууль бусаар нэвтрүүлэн наймаалцахаар ирсэн зэвсэгт бүлэглэлийг устгахаар Монголын 700, Оросын 250 цэргийн албан хаагч, мото буудлагын рот бүхий холимог дивиз өөр өөрийн нутагт хоёр талын хамтарсан ажиллагаагаа эхэлж буйг харуулжээ. Зэвсэгт бүлэглэлийг хоёр улсын хилийн бүсэд устгах ажиллагааг нэгэн зэрэг их бууны галаар дэмжүүлэн танк, явган цэргийн байлдааны бусад машинаар дайрч, тэднийг зугтмагц агаараас десант буулган бүсэлж байгаагаар харуулсан гэнэ.
Эх сурвалж: Өөр мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )