Хэлмэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 10

Өнөөдөр “Хэлмэгдэгсдийг хүндэтгэх өдөр”. 1998 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10 –ны өдөр улс төр болон сэхээтнүүдийн хэлмэгдэлтэнд өртөж байсан олон мянган хүний  гэгээн дурсгалыг хүндэтгэсээр өдгөө 13 жил дэхтэйгээ золгоод байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд, мөн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга, УИХ-ын дэд дарга Н.Энхболд болон нийслэлийн удирдлагууд, улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэж байсан иргэд, мөн энэ хэргийн улмаас амиа алдсан иргэдийн ар гэрийн төлөөлөл хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр 1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 36 мянга орчим хэмээн үзэж байна. Одоогоор 30 мянга орчмыг нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг нь тогтоон цагаатгажээ.  1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хууль батлагдсантай холбоотойгоор цагаатгалын хуулийн дагуу 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгосон байдаг аж. Гэхдээ цаана нь материалууд нь олдохгүйгээс болж, хэргийг нь цагаатгаж чадахгүй иргэд бас нэлээд байгаа гэнэ. Ямартай ч Тагнуулын ерөнхий газар ирэх 2012 онд 250 орчим иргэнд холбогдох материалыг ОХУ-аас авахаар тохиролцоонд хүрсэн юм байна.

Б.Эрдэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top