Жижиг Халиунаа амьдралаа боджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 10

Хөгжимд дуртай жижиг Халиунаа сонирхолдоо хөтлөгдөн телевизийн нэвтрүүлэг хийж явахдаа ганц охиныхоо эцэг болох “Камертон” хамтлагийн дуучин Ганаатай таарч нэгэн дээвэр доор дэр нэгтгэн сайндаж муудсаар чамгүй хугацааг өнгөрөөсөн. Гэсэн ч хосууд тусдаа амьдрах хүртлээ муудалцаж байсан нь цөөн. Гэхдээ хэн хэн нь тэснэ гэхэд яаж тэсэхэв гэж бодсон уу, нэг л өдөр салсан. Салсан шалтгааныг Ганаагийн шалиг зан, Халиунаагийн  муухай аашнаас болсон гэдэг. 

Эхнэр хүүхдээсээ тусдаа байгаа  “Камертон” хамтлагийн дуучин Ганаа өнөөдөр өөрийн хувь тавилангаа бодон баян айлын эрх охинтой зугаацаж байгаа. Хосуудын энэ харьцаа хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй.  Учир нь  эрх хүүхдийн танхил занг Ганаа тэсэх хэцүү, урлагийн хүний шалиг занг эрх охин тэсэх хэцүү гэж ойр тойрныхон нь ярьдаг юм билээ. Салснаасаа хойш охиноо ганцаараа өсгөж байгаа  Халиунаа өөрийнхөө эцэггүй өссөн түүхийг охин дээрээ давтахыг хүсээгүй.  Тиймээс охиноо бага байгаа дээр нь хоёр дахь хань ижлийнхээ эрэлд гарсан гэхэд нэг их буруудсан болохгүй. Түүнд олон залуу сээтэн хаяж болзох санал тавьсан. Харин Халиунаа сонголтоо хийх гэж чамгүй олон залуутай уулзаж, тэр болгон нь хэвлэлд бичигдсэн. Ааштай ч гэсэн өндөр боловсролтой, сүйхээтэй, мөнгөтэй энэ бүсгүй аль хэдийнэ өөрийн сонголтоо хийжээ. Тодруулбал, тэрээр Монголын толгой баян эрчүүдийн нэгтэй нь дотносож сүүлийн үед хаа сайгүй цуг явах боллоо. 

А.Баярмаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top