Нэг сая гаруй хүн амтай, түүний тэн хагас нь гэр хороололд амьдардаг Улаанбаатарын хувьд утааг өргөс авсан мэт нэг л өдөр арилгах боломж байхгүй. Тэр тусмаа өвөл нь утаагаа ярьж, бусад улиралд нь мартчихдаг монголчуудын хувьд энэ бол бүр ч боломжгүй зүйл байлаа. Харин одоо Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах хууль батлагдаж, тодорхой үе шатанд гамшгийн хэмжээнд хүрсэн утаанаас салах төрийн зорилт тодорхой болоод байна. Үүнийг ч нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэг компаниуд эхнээсээ дэмжиж, бодитой ажлуудыг хийж эхлээд байгаа ажээ. Тухайлбал, “М-Си-Эс” групп нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж гамшгийн төвшинд хүрч нийслэлийнхний сэтгэлийг түгшээдэг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж эхэлсэн байна. Тэд холбогдох яамд, Улаанбаатар хотын захиргаа, Мянганы сорилтын сан, Хасбанк, “Сэлэнгэ констракшн” компанитай хамтран бүрэн шаталтат зуухны төслийг хэрэгжүүлж байгаа юм.
Турк улсад бодит үр дүнгээ өгсөн энэхүү бүрэн шаталтад зуухыг ч иргэд ам сайтай хүлээн авч байна. Одоогоор Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 3100 өрх түлшний хэмнэлттэй, дулаанаа удаан барьдаг, утаагүй зуухыг гэртээ тавиулаад байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 7-18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 9, 11-18 дугаар хорооны иргэд энэ арга хэмжээнд хамрагдаад байгаа юм. Иргэдийн худалдан авах чадварыг харгалзан, байж болох хамгийн доод төвшинд хүртэл үнийг эрс хямдруулсан болохоор гэр хорооллын иргэдэд ч энэхүү зуухыг тавиулахад хүндрэл учрахгүй байгаа билээ. Харин өчигдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 19, 21, 22, 27 дүгээр хороонд оршин суугчид утаагүй зуух худалдан авах боломж бүрдлээ.
Баянзүрх бол нийслэлийн хамгийн том дүүрэг. 278 мянган иргэн, 70 гаруй мянган өрх, 28 хороотой дүүрэг. 28 хорооны бараг 80 хувь нь гэр хороолол. Тиймээс энэ дүүргийн иргэдэд 16 мянган утаагүй зуухыг хамгийн хямд үнээр худалдан авах боломжийг гаргаж өгөхөөр болсон байна. Өөрөөр хэлбэл, утааг 90 хувь бууруулж, түлшний зардлыг 30 хувь хэмнэх “Өлзий” зуухыг 24 мянга төгрөгөөр, “Хас” зуухыг ердөө 50 мянган төгрөгөөр авах боломж бүрдлээ.
Энэ үеэр М-Си-Эс групп, Сэлэнгэ констракшн компанийн хамтран хэрэгжүүлж буй зуух нийлүүлэх Үйл ажиллагааг хариуцсан захирал Л.Ганболдтой уулзаж цөөн асуултад хариу авсан юм.
-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор иргэдэд санал болгож буй энэ зуухны давуу тал нь юу вэ?
-Манайд одоо гөлмөн төмөр зуухыг түлхүү хэрэглэж байна. Шаталт дутуу, бас хорт утаа ихээр ялгаруулдаг. Харин Турк улсад Монголын захиалгаар хийсэн энэ зуух бол утааг 90 хувь бууруулж, түлшний зардлыг наад тал нь 30 хувь хэмнэх бололцоотой. Зуухны эд анги нь өөрөө Европын холбооны улсуудын өндөр шаардлага хангасан. Шаталтын горим нь дээрээсээ доошоо галлах зориулалттай, ширмэн хийцтэй тул түүхий нүүрсийг бүрэн шатааж, утаа нь цэвэршиж гардаг юм. Нүдэнд үзэгдэх болон үл үзэгдэх хорт бодисыг бүрэн шатааж, мөн дулаанаа удаан барьдаг. Иргэд түүхий нүүрсэнд өгч байгаа мөнгөө ч хоёр дахин хэмнэх юм. Мөн манай компани зуухандаа хоёр жилийн баталгаа өгч байгаа. Одоо манай зуухыг тавиулаад байгаа 3100 өрх халуунаа удаан барьж байна, өвөлд олон гал түлэх шаардлагагүй боллоо гэхчилэн сайхан мэдээг бидэнд дуулгаж байгааг хэлье.
-Агаарын бохирдолыг бууруулахад Хас, Өлзий зуух хэр үр дүнтэй вэ?
Энэ бол төр засаг, хотын захиргаа, олон улсын хандивлагч байгууллага, хувийн хэвшил гээд бүх талууд хамтран хэрэгжүүлж байгаа ажил. Зуухны үнийг хамгийн боломжийн, доод үнэд хүргэж, татаас, хөнгөлөлт олгож байна. Бидний зүгээс 70 мянган айлыг хангах зуухны нөөц, хүн хүч, машин техникээ хангалттай бүрдүүлсэн, утаа буурах эсэх нь одоо иргэдийн идэвх, санаачилгаас ихээхэн хамаарна. Иргэд зуухаа захиалахад л хангалттай, бид гэрт нь хүргэж, суурилуулж өгнө. Манай зуухтай холбоотой илүү мэдээлэл авах, зөвлөгөө хэрэгтэй болбол 50159889 утсанд хандаж болох юм.
Сэтгэгдэл ( 0 )