Ангела Меркел Монголд айлчилна

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 10

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Петер Шалерыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр ноён элчин сайд Монгол Улсын эдийн засаг хурдацтай хөгжиж байна.  Ийм түүхэн цаг үед танай сайхан оронд Элчин сайдаар ажиллах болсондоо баяртай байгаа гэдгээ ноён Петер Шалер илэрхийлээд Герман Монголын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн төлөө өөрийн зүгээс боломжтой бүхий л арга хэмжээг авч сайн ажиллах болно гэлээ. Мөн тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар ХБНГУ-ын Холбооны канцлер А.Меркел Монгол Улсад удахгүй айлчлах гэж байгааг дуулгалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top