Нүүрээ зөв будаж сурвал ямар ч хувцаснаас илүү чимдэг

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 11

Хувцасны өнгөнөөс гадна нүүрний зөв будалт гоё сайхан харгадахад нөлөөлдөг. Таны нүүрний арьс алтан шаргал өнгөтэй бол танд дулаан өнгийн будаг нийцнэ. Цонхигордуу царайтай бол өнгийн будаг хэрэглээрэй. Цайвар зөөлөн арьстай бүсгүйчүүлд шаргал туяатай тосон дэвсгэр нимгэн тавихыг зөвлөж байна. Нүдний зовхинд ч мөн адил алтлаг өнгөтэй будаг тавибал дээр. Хамгийн аятайхан өнгөний зохицолдоо бол цайвар, ягаан, цайвар ногоон, даруухан оюу өнгийн нийлбэр байдаг. Уруулын будаг хацрын ингэсгээ сонгохдоо шар юм уу шүрэн улаан өнгийн эрхэмлэх хэрэгтэй. Шаргал арьстай бүсгүйчүүлд  бор шаргал өнгийн дэвсгэр зохидог. Уруулын будаг ч мөн боронзон бор байвал зүгээр. Зовхинд  шар  ногоон, хүрэн бор гэх мэт хүчтэй өнгөнүүдийг хэрэглэж болно. Илүү өнгөлөг харагдая гэвэл шар боронз тавь. Хүйтэн төрхтэй “зун” болно.  Зөөлөн шар цайвар ногоон, даруухан ягаан өнгийн будгийг зохих хэмжээгээр хэрэглэж чадвал нүд тань хүний сэтгэлийг булаахуйц  харагдах нь мэдээж. Урууланд бүх төрлийн ягаан өнгө зохино. Час улаан уруулын буудаг, тас хар сормуусны будагтай зэрэгцэж эсрэг тэсрэгээр гайхалтай зохицоно. Зовхины суудэр нь хар бор, хар хөх, хар ногоон хүртэл байж болно. Хэрэв та дээрх зөвөлгөөг  ухаантай ашиглаж чадвал хэзээ ч өөртөө итгэлтэй байж  чадна. 

Эх сурвалж: Хань сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top