Ш.Түвдэндоржийг огцруулна гэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 12


 

Нийслэлийн Ардчилсан намынхан дахиад  бужигнаж эхэллээ. Намын дарга Ш.Түвдэндорж нь ажил хийдэггүй юм  гэнэ. Мөн энд тэнд явуулдаг хувийн амбиц ихтэй хор найруулга нь гишүүдийн дургүйг хүргэдэг ажээ. Өнгөрөгч хавар тэр намынхаа залуучуудын байгууллагын даргаар өөрийн хүнээ хүчээр сонгуулах гэж оролдсон нь бүтэлгүйтсэн юм. Тэгвэл саяхан намынхаа дүрмийг зөрчин хурал хийжээ. Нийслэлийн Ардчилсан нам нь хуралдах болвол хурлынхаа товыг дор хаяж 14 хоногийн өмнө зарлах ёстой юм байна. Гэтэл Ш.Түвдэндорж өнгөрөгч баасан гарагт ажил тарсны дараа гэнэт гишүүдээ дуудан 50 хувь орчим ирцтэйгээр хуралдсан ч үүнд дүүргүүдийн Ардчилсан намын дарга нараас оролцож чадаагүй ажээ. Түүнчлэн хэрвээ Нийслэлийн Ардчилсан намын  ээлжит хурлын  өмнө заавал Дүүргүүдийн Ардчилсан намууд хурлаа хийж, дүнгээ ирүүлсэн байх дүрмийн заалттай ч энэ нь бас л зөрчигдсөн байна. Ийнхүү намын дотоод ардчиллыг ноцтой зөрчсөн Ш.Түвдоржийг албан тушаалаас нь хусч хаях тухай яригдаж эхэлжээ.

Х.Тулга

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top