Guys-ын Уугийг голд нь ортол гомдоосон газар

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 12


 

Guys хамтлагийн Уугий буюу Бат-Ундрал АНУ-ын элчин сайдын яамны хажуугаар өнгөрөх туйлын дургүй гэнэ. Учир нь тэр газрын хажуугаар явах тоолонд голоос нь нэг юм зураад ирэх шиг дотоод сэтгэлийн гомдол илэрдэг болохоор тэр. Учир юув хэмээвээс одоогоос долоон жилийн өмнө эхнэр хүүхдийн хамт АНУ-д амьдрахаар виз мэдүүлж тус газраар ороход эхнэрийнх нь виз гарч, Уугийнгийнх гаралгүй үлдсэн нь анхны хайраараа учирч 18 хан насандаа бий болгосон амьдралыг нь үгүй хийхийн үндэс болсон гэдэг. Тэрээр эхнэрийнхээ араас явах гэж 10 гаруй удаа визэнд орсон ч тэр болгонд хар тамга даруулсаар сүүлдээ бүр цөхөрчээ. Тив алгасан хоёр биенээ хүлээж цөхөрсөн тэднийг цаг хугацаа салгаж эцэст гэргий нь тэнд өөрийн амьдралаа босгосон аж. Хамтдаа байсан бол салахгүй л байх байсандаа хэмээх гомдол нь одоо хүртэл тасраагүй гэнэ шүү.

О.Сайнтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top