Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны 6 болон 43 дугаар байрны дундах бичил цэцэрлэгийн тохижилт, бүтээн байгуулалтын ажил дуусч хороо, СӨХ, иргэдэд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа 2011 оны 09 сарын 11 нд боллоо.
Тус үйл ажиллагаанд Засаг дарга Б. Баярмагнай болон дүүргийн удирдлагууд, оршин суугчид тохижилтын ажлын гүйцэтгэгч “Эбо сервис” ХХК-н төлөөлөл оролцов.
Сүхбаатар дүүргийнхэн орон сууцны хороолол дундах орчин нөхцлийг сайжруулах цэвэр хотын төлөө гэсэн зорилго тавин ажиллаж байгаагийн нэг жишээ нь тус бичил цэцэрлэг боллоо. Ахмад настнууд амарч тухлах сүүдрэвч, залууст зориулсан сагсан бөмбөгийн талбай, бага насныхны тоглох модон гулгуур, савлуур, элсэн талбай болон зүлэгжүүлэлт, гэрэлтүүлэг гээд иж бүрэн цогцоор нь шийдсэнд иргэд баяртай байна.
Сэтгэгдэл ( 0 )