Монголын анхны хоёр хувилбарт “Үндэсний мэдээ ”өдөр тутмын шинэ сонины “Монголын төлөө” цэнгүүн, цогц сурвалжлагын баг замдаа гарлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 13

Монголын хэвлэл мэдээллийн зах зээлд “Үндэсний мэдээ”  хэмээх монголын анхны 2 хувилбартай өдөр тутмын шинэ сонин хүч түрэн орж ирлээ.  Орон нутгийн иргэдэд  аливаа мэдээллүүд тухайн цаг үеэс нь хоцорч хүрдэг тул  долоо хоногт хоёр удаа хэвлэгдэх тойм дугаар гаргаж байгаа нь тус сонины гол онцлог  юм.   "Үндэсний мэдээ" сонины нээлтэнд зориулж орон даяар аялах “Монголын төлөө” цогц  сурвалжлагын баг  өнөөдөр Сүхбаатарын талбай дээрээс нэгэн зэрэг хөдөллөө. Ард иргэдийн дуу хоолой, орон нутгийн амьдралыг газар дээрээс нь нэмэр хачиргүйгээр улс орны өнцөг булан бүрт хүргэхээр манай орны 21 аймаг, 334 сумдаар 20 гаруй хоног аялах “Үндэсний мэдээ” сонины “Монголын төлөө” сурвалжлага, цэнгүүний багт тус сонины төлөөллөөс гадна урлагийн алдартнууд багтаж байгаа аж. Уг арга хэмжээ нь тус сонины нийтлэлийн бодлогыг ард иргэдэд таниулан сурталчлах зорилготой үндэсний хэмжээнд хийгдэж байгаа анхны урлаг, соёлын цогц арга хэмжээ юм.

Мөн “Үндэсний мэдээ” сонин  аймаг бүрт 1, Улаанбаатар хотод 4  нийт 25 ширхэг автомашиныг сонин захиалсан азтангууддаа өгч оюуныг нь мялаах ажээ.  “Үндэсний мэдээ” сонин “Хүн бүр сэтгүүлч байя, Монголын төлөө бичнэ” гэсэн уриалгыг гаргаад байгаа юм байна.

Б.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top